Олон улсын циркийн тэмцээнд амжилттай оролцсон жүжигчдийг 34 саяар урамшуулна

Монакогийн Вант Улсын Монте Карло хотод зохион байгуулагддаг “Festival International du Cirque de Monte-Carlo” 45 дахь удаагийн тэмцээнд манай улсын жүжигчид бахдам амжилт гаргасан.

Тодруулбал, олон улсын циркийн жүжигчдийн А зэрэглэлийн тэмцээнд эх орноо төлөөлөн Монгол циркийн хөгжлийн төвийн жүжигчид “Mystery of Gentlemen” үзүүлбэрээр оролцсон билээ.

Энэ тэмцээнээс монголын циркчид хүрэл цом хүртээд байв. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг тэмцээнд оролцсон найман жүжигчинд 34 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments