ЭМЯ Мэдээлэл 2021.04.03: Шинээр 271 тохиолдол илэрлээ
Өчигдөр буюу 4 дүгээр сарын 2-ны өдөр Монгол улс даяар 22 лабораторит 17537 PCR шинжилгээ хийгдэж, эерэг хариу 271 гарснаар нийт өвчлөлийн тоо 9598 болжээ. Эдгэрсэн хүний тоо 5379 болсон ба энэ нь нийт өвчлөгсдийн 56% нь юм.
Аймаг орон нутгаас сүүлийн 24 цагийн дотор 39 тохиолдол илэрсэн. Булган аймаг 7, Орхон аймаг 2, Өвөрхангай аймаг 4, Сэлэнгэ аймаг 12, Ховд аймаг 11, Хөвсгөл аймаг 2 тохиолдол илрүүлж нийт орон нутагт илэрсэн тохиолдол 1170 болоод байна.
ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ