Space Perspective: Хосуудад сансарт хуримаа хийх үйлчилгээ үзүүлнэ
Хос бүхэн л хуримаа сайхан орчинтой газарт хийхийг хүсдэг. Тэгвэл “Space Perspective” нэртэй АНУ-д үйл ажиллагаа явуулдаг компани сансарт хуримын ёслолоо хийх боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Тэрхүү компанийн үүсгэн байгуулагч Жэйн Пойнтер сансарт гэрлэх анхны хосууд болохыг хүссэн хүмүүс маш ихээр бүртгүүлсэн гэж хэлжээ.
“Space Perspective” нь “Neptune” нэртэй сансрын хөлгөөр 20 км/цагийн хурдтай хосуудыг сансар луу хөөргөх юм. Тэрхүү хөлөг нь пуужин ашиглаж хүлэмжийн хий ялгаруулахгүй бөгөөд маш том хэмжээтэй агаарын бөмбөлгийн тусламжтай хөөрөх аж. Энэхүү агаарын бөмбөлөг ашиглан сансар луу хөөрдөг технологийг НАСА болон бусад агентлагууд олон жилийн турш ашиглаж ирсэн тул аюулгүй гэж “Space Perspective” компани мэдэгджээ.
Эх сурвалж: New York Post
Б.БУЯНДОРЖ