“Автобусны буудлаа зарладаггүйгээс төөрөх тохиолдол олон гардаг”
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ны гишүүдтэй нийслэлийн зарим албан тушаалтнууд “Асуудал шийдэл” хэлэлцүүлгийг өрнүүллээ.
Харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд тулгамдаж буй хамгийн том асуудал нь зорчих хөдөлгөөн байдаг.Тухайлбал, явган хүний зам чиглүүлэгч хавтангүй, байсан ч энэ нь стандартын бус, халтирдаг тул үүнийг шийдэхэд анхаарах хүсэлтийг гаргав.
Мөн явган хүний зам дээр шон, мод байдаг нь тэдний зорчих хөдөлгөөнд саад учруулдаг, цаашлаад эрүүл мэнд, аюулгүй байдалд нь ч нөлөөлдөг байна.
Нийтийн тээврээр зорчиход автобусны буудлаа зарладаггүйгээс төөрөх тохиолдол олон гардгийг тэд хэлэв.