Япон улс цахилгааны үнийг 42 хувь хүртэл нэмнэ
Японы Парламент мягмар гарагийн (2023.05.17) өглөө улсынхаа томоохон цахилгааны үйлдвэрүүдэд зургаадугаар сараас эхлэн цахилгааны үнийг нэмэх зөвшөөрлийг өгсөн байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Хироказу Мацуно өнөө өглөө болсон хэвлэлийн бага хурлын үеэр цахилгааны үнийн 14-өөс 42 хувь хүртэл нэмнэ гэжээ.
Өнгөрсөн жил ОХУ Украин руу цэргээ оруулж, дайн эхлүүлснээс хойш дэлхийн улс орнуудад цахилгаан энергийн үнэ нэмэгдсээр ирсэн. Японд цахилгаан энерги гаргаж авах байгалийн нөөц бага учир гаднын орноос цахилгааны станцууддаа ашиглах нүүрс гэх мэт материалуудыг импортолдог. Тогны үнэ нэмнэ гэх мэдэгдэл гарсны дараа Японы томоохон цахилгаан энерги үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш нэмэгджээ. Гэвч тогны үнийг нэмснээр инфляцын түвшин 0.42 хувь хүртэл нэмэгдэх магадлалтай гэж Японы төв банк мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Japan Times
Б.БУЯНДОРЖ