Эммануэл Макрон даваа гарагт Чингис хааны музейг үзнэ
Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон түүхэндээ анх удаа Монгол улсад айлчлан ирэх гэж буйтай холбоотойгоор тус улсын хэвлэлүүд айлчлалын төлөвлөгөөг мэдээлжээ.
Ням гарагт Хирошимад сүүлчийн хэвлэлийн хуралд оролцсоныхоо дараа тэр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ирэх ба орой нь ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хүндэтгэлийн зоог барих аж.
Даваа гарагт албан ёсны яриа хэлэлцээнд оролцсоныхоо дараа Францын ерөнхийлөгч Чингис хааны музейг үзэж сонирхохоор болжээ. Уг музей зарим үзмэрүүдээ энэ оны аравдугаар сард Францын баруун хэсэгт орших Нантын түүхийн музейд нээгдэх үзэсгэлэнд зээлдүүлэхээр төлөвлөсөн юм байна.
Эммануэл Макрон тухайн өдрийнхөө орой Парис руу буцахаар болжээ.