Парламентад суудалтай намуудын төлөөлөгчдийн 50 хувь нь эмэгтэй
Хүний эрхийн үндэсний комиссоос “Улс төрийн хүрээн дэх жендэрийн эрх тэгш байдал”-ын талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, хэрэгжилтийг үнэлэх судалгаа хийжээ. Судалгааны дүнг парламентад суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд танилцуулав.
Судалгаанд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн нийт 527 төлөөлөл, улс төрийн албан тушаалтан оролцсон байна. Тэдний 48 хувь нь эрэгтэй, 50 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын “Жендэрийн ялгаатай байдал”-ын 2022 оны тайланд Монгол Улс жендэрийн ялгаатай байдлын индексээрээ 146 орноос 70 дугаарт жагссан. Мөн улс төрийн эрх мэдэл, оролцооны үзүүлэлтээр 113 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Манай улсын нийт сонгогчдын 51 хувь эмэгтэйчүүд, сонгуулийн оролцооны идэвхтэй хэсэг. Гэвч одоогоор УИХ-д ердөө 17 эмэгтэй гишүүнтэй байгаа нь дэлхийн дунджаас долоон хувиар бага юм.