Цахим орчинд хүнсний бүтээгдэхүүний талаар гомдол оруулахад бүртгэж шалгадаггүй

Судалгааны явцад цахим орчинд тандалт хийхэд  иргэд долоо хоногт дунджаар 2-3 удаа хүнсний бүтээгдэхүүний чанар, орц болон хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, сургуулийн хүүхдийн үдийн цайны талаар шүүмжлэлтэй мэдээлэл оруулжээ.

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаа “Цахим орчинд иргэд хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл оруулахад үүнийг бүртгэж шалгадаггүй, гомдол ирүүлээгүй үндэслэлээр орхигдуулдаг нь судалгаагаар харагдсан.Манай улсад хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлыг хариуцсан байгууллагууд байдаг хэдий ч үйлдвэрлэгч, борлуулагч болон зөрчил гаргагчийн нэгдсэн цахим бүртгэлгүй тул хяналт бүрэн хэрэгжихгүй байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *