Канны наадамд оролцсон эрхмүүд Жонни Деппт хүндэтгэл үзүүлж 7 минут алгаа ташжээ
Жүжигчин Жонни Депп Холливудын эргэн ирэлтээ тэсрэлттэй хийв. Түүний тоглосон “Jeanne du Barry” нэртэй кино наадмын дэлгэцнээ гарж дууссаны дараа Депп болон тус киноны найруулагч Майвенн нарт зориулж үзэгчид долоон минутын турш алга ташиж хүндэтгэл үзүүлсэн байна.
“Jeanne du Barry”-д Депп Францын 15-р Луи хааны дүрийг бүтээсэн. Тус уран бүтээл нь Деппийн өнгөрсөн гурван жилд тоглосон анхны томоохон кино юм. “Jeanne du Barry” нь харц ардын гэрт төрсөн эмэгтэй хэрхэн 15-р Луи хааны сүүлийн эзэгтэй болдог явдлыг өгүүлдэг аж. Үзэгчид алгаа ташиж дууссаны дараа найруулагч Майвенн “Би энэхүү гайхалтай мөчийг хайртдаа, киноны продюсер Ле Пакттай хуваалцмаар байна. Киног санхүүжүүлэхэд хэцүү байсан, тийм учраас өнөөдөр энд цугларсан кино багийнхандаа энэхүү мөчийг зориулъя” гэж хэлжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ