Н.Түвшинбаяр “Интермэд” эмнэлэгт хэвтжээ

Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, гэмтээсэн хэрэг өчигдөр гарч олон нийтийг талцуулаад  байна.

Түүнийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байгаа ч олдохгүй байна гэх мэдээллийг өөр эх сурвалж үгүйсгэжээ. Харин түүнийг зодооны үеэр гэмтэл авсан тул Интермэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.

Эмнэлэгт толгойдоо боолттой хэвтэж буй зураг  цацагдсан нь  хэргийг харилцан  зодоон болгож,  хэргийг намжаах гэсэн санаархал гэж хардах хэсэг байна. Одоогоор эрүүл мэндийнх нь талаар албан ёсны мэдээлэл алга.

Харин зодуулсан  Э.Энхбатын хувьд  дагз нь ярагдсан, хөмсөг нь задарсан, толгой нь хагарсан, тархины яс нь бяцарсан, цус харвалттай  байжээ. Толгой нь тэр чигтээ хавантай учир хаван буулгасны дараа нарийн онош гарна гэж эмч нар хэлсэн байна.

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments