1500 долларын үнэтэй кофе зардаг кафе

Нэг аяга кофены төлөө та хэдий хэмжээний мөнгө зарцуулах вэ. Хэрвээ 100 долларын үнэтэй кофе зарагдаж байвал та худалдаж авах уу? Тийм үнэтэй кофе авсан хүнийг мөнгөө үрж байгаа хэрэг гэж бодож магадгүй. Тэгвэл хачирхалтай нь Австралид үйл ажиллагаа явуулдаг нэгэн кафед 1500 долларын үнэтэй кофе зарагддаг байна.

Австралийн Пенрит хотод “Brew Lab” нэртэй кафе маш ховор төрлийн кофены үр ашиглан хийсэн кофегоо 1500 австрали доллароор худалдаалдаг. Тэрхүү кофены үр нь Панамд оршдог нэгэн галт уулын ойролцоо, далайн түвшнээс 1700 метрийн өндөрт ургадаг аж. Тэрхүү кофег уухыг хүссэн хүн хоёр долоо хоногийн өмнөөс урьдчилж захиалга өгөх ёстой юм. Захиалга өгсний дараа “Brew Lab” кафе тус кофены үрийг түүдэг хүмүүстэй холбогдож үр худалдаж авдаг байна. Тэрхүү кафены эзэмшигч Митч Жонсон “Кофег анхны удаа ууж үзсэн хүмүүс кофе гэхээсээ илүү цай шиг амттай юм байна гэдэг” гэж хэлжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *