Монтана ТикТокыг бүх хүнд хориглосон АНУ-ын анхны муж боллоо
Монтана мужийн захирагч аппликейш татаж авдаг сторуудад (AppStore, PlayStore гэх мэт) энэ жилийн төгсгөл гэхэд ТикТокыг сангаасаа хасахыг тушаасан хуульд гарын үсэг зуржээ. Ингэснээр Монтана ТикТокыг бүх хүнд хориглосон АНУ-ын анхны муж боллоо.
ТикТокыг эзэмшдэг “ByteDance” компани Хятадын Коммунист намд хэрэглэгчдийн мэдээллийг өгдөг байх боломжтой хэмээн АНУ-ын Засгийн газар сэрдсэн. Үүний улмаас тус улсын Холбооны засгийн газар болон 30 гаруй мужууд зөвхөн төрийн албан тушаалтныг утас дээрээ Тикток татахыг хориглосон. Харин Монтана мужийн захирагчийн баталсан хуулиар бол дараа жилээс эхлэн тус мужид амьдарч буй хэн ч ТикТокыг татаж авах боломжгүй болно. Хэрвээ апп сторууд үүнийг биелүүлэхгүй бол хэн нэгэнд ТикТок татах боломж олгосон өдөр болгонд 10 мянган ам.доллар тооцож торгох юм.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ