|

Хунтайж Хэрри Меган Маркл нар авто осолд орох шахжээ

Хунтайж Хэрри, Меган Маркл хоёр Нью-Йорк хотод нэгэн шагнал гардуулах ёслолд оролцсоны дараа авто осолд орох шахсан гэв. Хосууд ёслолоос гарч ирсний дараа папараци гэрэл зурагчид тэднийг машинтай дагаж зургийг нь авах гэж оролджээ.

Хэрри, Меган хоёрын хэвлэлийн төлөөлөгч тус явдлын талаар ярихдаа зураглаачид хоёр цагийн турш тасралтгүй тэднийг дагаж, энэ хугацаанд осол гарах эрсдэл хэд хэдэн удаа тохиолдсон гэж хэлсэн байна. Нью-Йорк хотын цагдаагийн алба энэхүү явдал болсныг батлан Хэрри, Меган хоёрыг машинтай явахад нь гэрэл зураглаачид саад болсон гэж мэдэгдэл хийжээ. Тэдний сууж явсан таксины жолооч Сукчарн Сингх “Нэг хамгаалагч шиг хувцастай хүн такси барихаар даллахад би зогссон. Тэгтэл хунтайж Хэрри, Меган хоёр миний машинд суусан. Папараци зурагчид биднийг түрэмгийгээр хөөгөөгүй. Осолд орох шахсан гэж хэлсэн нь жоохон хэтрүүлэгтэй байх гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *