“iPhone”-той хэрэглэгчдэд зориулсан ChatGPT-гийн аппликэйшн гарчээ
Технологийн ертөнцийг шуугиулж байгаа ChatGPT хиймэл оюунт чатботын албан ёсны гар утасны аппликэйшн iPhone-д нэвтэрч.
Гэхдээ эхний ээлжид зөвхөн АНУ-ын зах зээлд нэвтэрсэн байна. Ойрын нэг сарын хугацаанд дэлхийн бусад орнуудын App Store дэлгүүрт нэмэгдэхийг OpenAI компани мэдэгджээ.Шинэ аппликэйшнийг ашиглан текстэд суурилсан асуултууд тавьж, хариулт авч болохоос гадна дуу хоолойгоороо харьцаж болох юм байна.
Бас хэрэглэгчийн бусад төхөөрөмжүүдийн хооронд асуултын түүхийг нь хуваалцдаг байхаар аппликэйшнийг бүтээжээ.ChatGPT Plus ангиллын хэрэглэгчид тус платформын илүү хүчирхэг хэлний загвар болох GPT-4 системийг уг аппликэйшнээр дамжуулан ашиглах боломжтой юм байна.
Цаашдаа Андроид системд зориулсан аппликэйшний хувилбарыг зах зээлд гаргахаа OpenAI бас амлажээ.