Эмгэнэлт үйл явдлын гэрч Хирошима хотод “Их-7” чуулах шалтгаан юу байв?
Дэлхийн хөгжлийг түүчээлэгч “Их-7” /G7/ орны удирдагчдын ээлжит дээд хэмжээний чуулган Япон улсын Хирошима хотод өнөөдөр эхэллээ. Японы улс төр, эдийн засаг, соёл болон бусад бүх салбарын хөгжлийн төв цэг болсон Токиог биш атомын бөмбөгийн аюулд өртөж байсан Хирошима хотыг сонгосон нь дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж байна.
Тодруулбал, 1945 оны наймдугаар сарын 06-нд АНУ Хирошима хотод атомын бөмбөг хаясны улмаас 140 мянган хүн амаа алдаж, тус хот цөмийн зэвсгийн аюулд нэрвэгдсэн. Ийм эмгэнэлт үйл явдлын гэрч болсон Хирошима хотод “Их-7”-гийн удирдагчид чуулах болсон шалтгаан юу байв?
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида цөмийн зэвсгийн эсрэг байр суурийг тогтмол илэрхийлдэг. Тиймээс атомын бөмбөгийн аюулыг эргэн сануулах зорилготойгоор Хирошима хотыг сонгосон хэмээн зарим ажиглагчид үзэж байна.
Дашрамд дурдахад, хүн амын тоо, эдийн засгийн нөхцөл байдлаараа ч Хирошима хот Японд эхний 10-т багтдаггүй билээ.
Эх сурвалж:Aljazeera
Б.ДОЛЖИНЖАВ