|

Туркт сэт өндөг 11 мянга, нэг литр сүү 2600 болж нэмэгджээ

Латифе Байрам 38 настай.Дөрвөн хүүхэд, нөхөр,хадам ээж, хадам дүүгийн хамт Туркийн нийслэл Анкара хотод амьдардаг.

Тэдний гэр бүлийн сарын орлого 1500 ам.доллар буюу таван сая гаруй төгрөг. Гэтэл зарлага нь 2000 ам.доллар буюу 6.9 сая Монгол төгрөг юм байна. Үүний улмаас гэр бүлийнхнийхэн бие өвдсөн ч мөнгө байхгүйгээс эмчлүүлж чадахгүйд хүрчээ.Түүний гэр бүлийн гурван гишүүн чихрийн шижинтэй.

Туркийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 92 хувиар өсчээ. Тодруулбал, жилийн өмнө нэг зүсэм талх 345 төгрөг байсан бол 900 болж нэмэгджээ. Нэг сэт өндөг 6100 төгрөг байсан бол 11500 болж, нэг литр сүү 450 байснаа 2670 болж өссөн байна.

Энэ талаар Латифе Байрам “Бид өдөрт нэг удаа сайн хооллоод тэгээд л хоосон явчихдаг.Кино үзэх болон бусад зардал гаргах боломжгүй” гэж ярилаа.

Түүний байр нь 90 метр квадрат агаад гурван өрөөтэй. Анх энэ байраа 2009 онд 66 мянган Турк лирагаар авч байсан бол одоо ханш нь 42 мянган ам.доллартай тэнцэж байна. Тодруулбал, өнөөдрийн долларын ханшаар 145 сая Монгол төгрөгтэй тэнцэж байна.

Эх сурвалж:Aljazeera

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *