Ц.Даваасүрэн: Олны итгэл даахгүй, нэр хүндгүй улс төрчдийг нэгээр ч нэмэхгүй гэж иргэд ярьж байна

УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулан хүргэж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын яамны сайд Ц.Даваасүрэн ийн ярив. Тэрбээр:

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар тойрогтоо ажиллаад, 7 газар 600 гаруй хүнтэй уулзалт хийлээ. Иргэд үндсэн хуулийн тухай сайн мэдээлэл авсан байна. Ер нь бол 3 жилд 3 дахиа өөрчлөх гээд байна гэдэгт шүүмжлэнгүй байна. Тооны хувьд дэмжиж байгаа хүн алга. Нэгийг ч нэмэх хэрэггүй гэж ярьж байна. Намын жагсаалтыг дэмжихгүй, олны итгэл даахгүй, нэр хүндгүй улс төрчид орогнох газар нь парламент болно гэж ярьж байна. Намын жагсаалтаар хүн гарвал иргэд “бидний сонгоогүй хүн явж байна” гэж хэлэх юм байна. Бид иргэдийн, сонгогчдын төлөөлөл. Тангараг өргөхдөө ард түмний илчийн хувьд нийт иргэдийн ашиг сонирхлыг эрхэмлэхээ тангараглаж парламентад сонгогдсон. Олны итгэлийг дааж гарч ирсэн учир үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй. Учир нь би иргэний төлөөлөл. Гэрээнд өөрчлөл оруулах бол хоёр талын байр суурь чухал. Дан нэг талын сонголтоор үндсэн хуулийг өөрчилж болохгүй. Дур мэдэж шийддэг дараа нь ямар асуудал гарахыг мэдэхгүй. Тиймээс ард нийтийн санал асуулгыг сонсох хэрэгтэй” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *