Х.Болорчулуун: Иргэд 152, 126 гэх тоог алийг нь ч дэмжихгүй байна

УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулан хүргэж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ийн ярив. Тэрбээр:

“Үндсэн хуулийг салбарын хууль шиг ойрхон өөрчилж болохгүй. Үндсэн хууль гэдэг бол ард түмэн, засаг төрийн эрх мэдлийн хувиарлилт. Ард түмний хамгийн том эрх мэдэл болох сонгох, сонгогдох эрхэнд хүртэл халддаг. Ард иргэд ард түмний хуралдаанаар шийдье гэх зүйлсийг ярьж байна. 152 байна уу 126 тоог алийг нь дэмжихгүй байна. Намын жагсаалтыг ч мөн дэмжихгүй байна. Намын жагсаалтаар 30 хувиас их ороод байх шаардлагагүй гэж үзэж байна. Тойргоор олон түмний шүүлтүүрээр гарч ирэхийн буруу байхгүй. Тодорхой 20, 30 хувиас хэтрэхгүй хувь нь намын жагсаалтаар гарч ирэх нь зөв гэж бодоод байна. УИХ-ын гишүүдийн тоо хэт бага байх нь лоббид автана хэмээн би хэлсэн. Гэхэд УИХ-ын гишүүдийн тоо цөөдсөн учраас нийгэм, эдийн засаг, улс орон ийм хэмжээнд очоогүй шүү гэж байна. Тиймээс ард иргэдийн санал бодлыг сонсох нь зөв гэж бодож байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *