ШӨХТГ дарга Ц.Уртнасан: Зах зээлд өрсөлдөөнийг хязгаарлаж бусдад давуу байдал олгож буй үйлдэл эс үйлдэхүйд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай
Өмнөговь, Дархан-Уул аймгуудын Засаг даргууд аймагтаа электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглох шийдвэр гаргаад буй. Тухайн шийдвэртэй холбоотойгоор ШӨХТГ-аас тус аймгуудын Засаг даргуудад шаардлага хүргүүлжээ. Тухайн шаардлагад:
"Электрон тамхины худалдаа, хэрэглээг хязгаарлахтай холбоотой зарим аймгуудын Засаг даргын гаргасан шийдвэр /захирамж/ Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж байх тул хуулийн хэрэгжилтийг хангуулахаар шаардлага хүргүүлсэн ба бусад аймгуудад тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байх зорилгоор энэхүү зөвлөмжийг хүргүүллээ" гэжээ.
ШӨХТГ дарга Ц.Уртнасан: “Зах зээлд өрсөлдөөнийг хязгаарлаж бусдад давуу байдал олгож буй үйлдэл эс үйлдэхүйд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалттай” хэмээжээ.