Г.Тэмүүлэн: Гишүүдийн тооноос илүү ажлаа хийх сэтгэлд анхаарах ёстой гэж иргэд хэлсэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Архангай аймгийн 1500 гаруй иргэнтэй уулзлаа. Дийлэнх иргэд тоо багадаагүй, нэмэхийг дэмжихгүй гэсэн. Гишүүдийн тоог нэмснээр хууль үйлчлүүлэхгүй гишүүн олон болчих вий гэсэн болгоомжлол иргэдэд байна. Тэгэхээр тооноос илүү чанар, ажлаа хийх сэтгэлд нь анхаарах ёстойг хэлж байсан.Түүнчлэн 50:50 буюу жагсаалтаар 76 нэр дэвшигч оруулах тоог багасгаж 50 болгосон байна. Бид 2012 оны алдааг давтаж болохгүй. Жагсаалтаар сонгогдох нэр дэвшигчдийн нийгмийн сегментийн төлөөллийг хатуу хуульчлах ёстой” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *