Т.Доржханд: Гишүүдийн тоо цөөхөн учраас авилга, хээл хахууль их байна
УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулан хүргэж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Т.Доржханд ийн ярив. Тэрбээр:
“УИХ-ын гишүүдийн тоо 126 байхыг би дэмжсэн. 1992 оны шинэ үндсэн хуулийг хийж байхад нэг гишүүний төлөөлөх чадвар 27.000 юм билээ. Гэтэл тухайн үеийн хүн амаас одоо тоо нэмэгдсэн. Одоогийн хүн амаар 126 гэдэг тоо нь нэг гишүүний төлөөлөх тоо 27.000-тай дүйцэж байгаа. Ядаж 1992 оны төлөөлөх чадвараа буулгахгүй явья. Авилга хээл хахууль ихсээд байгаа нь гишүүдийн тоо цөөхөнтэй холбоотой. Тухайн улс хүний тооноос үл хамааран 120-оос дээш парламентын гишүүнтэй байна. 126-аас буурах юм бол улсын хөгжил яриад хэрэггүй.” гэв.
Доржханд мэдлэг боловсрол муутай, хүнээр хүч түрэх тэнэг бодолтой хүн юм байна