Ж.Батсуурь: Тойргоос болон жагсаалтаар сонгогдох гишүүдийн харьцаа 50:50 байхгүй бол монгол хаягдана

УИХ-ын чуулганы хуралдааныг шууд дамжуулан хүргэж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэж буй. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Ж.Батсуурь ийн ярив. Тэрбээр:

“АН-ын хувьд тоо ярихгүй байгаа. 60/40 гэсэн тогтолцоог удаан хугацаанд судалж, ярилцаж шийдсэн. Мажоритар буюу төлөөлөх зарчим нь 60. Монгол өөрөө цөөн хүн ам, өргөн уудам газар нутагтай. Энэ хүмүүсийн амьдарч байгаа нөхцлийг төрийн бодлогод оруулах, амьдралыг тогтолцоог нэмэхийн тулд 60 гэсэн тоог алдаж болохгүй. 50/50 зарчмаар явбал монгол хаягдана. Пропорционал систем 40 хувь гэдэг нь санал гээгдэхгүй байх давуу талтай” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *