Б.Пүрэвдорж: Долоон жилийг таван жил болгох хуулийн төслийг энэ намар батална
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд тойрог нь багталцахгүй маш олон гишүүн байгаа. Тиймээс өөрсдийн болон бусдын эрх ашгийн үүднээс 152 гэдгийг 126 болгож буулгасан. Орон нутагт ажилласан гишүүдэд иргэдийн зүгээс нэгдүгээрт, долоон жилийг таван жил болгох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг шаардах, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, гуравдугаарт цалин тэтгэврийг нэмэхийг шаардсан. Засгийн газар цалин, тэтгэврийг үе шаттай нэмэх, төсвийн тодотголыг долдугаар сард багтаж хийх шийдэлд хүрч байна” гэв.
Мөн долоон жилийг таван жил болгох хуулийн төслийг энэ намрын УИХ-ын чуулганаар 2024 оны Нийгмийн даатгалын төсвийн тухай хууль батлахаас өмнө батлахыг МАН-ын бүлгийн гишүүд, байнгын хорооны гишүүн П.Анужин, Х.Булгантуяа нартай тодорхой тохиролцоонд хүрсэн гэдгээ тэрбээр мэдэгдлээ.