Эверестэд гацсан Монгол тамирчин эмэгтэйг эсэн мэнд аварчээ
БНХАУ-ын уулчин 52 настай Шюэбин Чен тавдугаар сарын 18-нд амь насаа алдлаа. Тэрээр уулын өмнөд хэсэг Балба талаас оргил руу өгсөж байх замдаа “Үхлийн бүс” болох 8000 метрийн өндрөөс хөл алдан унасан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Чен шилээ сольж, хүчилтөрөгчийн саваа хаях үйлдэл хийхдээ осолджээ.
Осол болсон хэсэгт гацсан өөр хоёр уулчинг аварч, яаралтай буулгах ажиллагаа эхэлсэн байна. Тэдний хэн болох нь одоогоор тодорхойгүй байна.
Гэхдээ нэг нь Монгол Улсын тамирчин, эмэгтэй хүн гэдгийг баталжээ. Гацсан хоёр уулчныг эсэн мэнд буулгахаар аврагчид цаг агаарын хүнд нөхцөл, уулын бэрх сорилтуудын эсрэг тэмцэж байна гэж Everesttoday.com мэдээллээ.