Г.Ган-Очир эхнэрээ шалгуулах өргөдлийг УЕПГ-т өглөө

Иргэн Г.Ган-Очир итгэмжлэх хүнээрээ УЕП-ын газарт өөрийн эхнэр А.Ариунтуяа болон нэр бүхий албан тушаалтанд холбогдох өргөдөл, гомдлуудыг өгч шалгуулахаа мэдэгдлээ. Тэрбээр энэ тухайгаа эхнэр А.Ариунтуяаг шатааж алахыг завдаагүй бөгөөд худал мэдээлэл тараасан гэв. Иймд шаардлагатай арга хэмжээ авахыг хүслээ. Мөн Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар удаа дараа нэр хүндэд халдсан учир арга хэмжээ авч өгөх, тухайн иргэдийн харъяалалыг тогтоох, нэр хүндийг нь сэргээж өгөхийг хүсчээ. Түүний өргөдлийг хүргүүлжсэн иргэн дараах тайлбарыг өгөв.

“Ганочиртой хоёр хоногийн өмнө утсаар ярьсан. Утсаар холбогдоод ярьж байгаа. Нэг сайхан мэдээ нь монголын ард түмэндээ хүргэхэд “монгол улсын шувуу ажиллагаанд ганочирын нэр орсон байсан” франц улсаас шувуу ажиллагаанд ганочирыг өгч явуулахгүй гэдэг шийдвэр гарсан. Ганочир тэндээ хугацаат ялаа дуусгаад монгол руу өөрөө ирнэ. Эрүүл мэндийн байдал сайн байгаа. Хэлээ сураад тэмцлийнхээ номыг ард түмэндээ зориулаад бичиж байгаа. Улсын ерөнхий прокурорт, хүний эрхийн үндэсний комисс, эрүүгийн цагдаад очино. Ганочирын өөрийнх нь амнаас нь сонсоно гэсэн миний бодсоноор боллоо. Франц улс ганочир дүүг минь шударга тэмцэгч, шүгэл үлээгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тиймээс шувуу ажиллагаанд явуулахгүй гэдэг шийдвэр гаргасан байна.”

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *