Ж.Хунан: Нийт баривчлах ажиллагааны 99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нар Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.
Энэ үеэр ХЭҮК-ын дарга Ж.Хунан “Шүүхийн зөвшөөрлийг авдаггүй тохиолдол бий.Нийт баривчлах ажиллагааны 98, 99 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй хийгдэж байна.Шүүхийн зөвшөөрөлгүй гэдэг нь хууль бус гэсэн үг биш.Хууль ёсны дагуу хийгдэж байгаа боловч эдгээрээс судалгаа хийж үзэхэд ХЭҮК-оос цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид ажиллахад 102 тохиолдол хорих ангийн даргын зөвшөөрлөөр суллагдсан байна.Энэ нь дур зоргийн асуудал байна уу гэсэн дүр зургийг бидэнд үзүүлсэн гэдэг асуудал байна” гэлээ.