СУДАЛГАА: Өсвөр насныханд “тураах эм” өгөхөд тал нь таргалалттай байхаа больжээ
Миннэсота их сургуулийн харьяа Хүүхдийн таргалалтын өвчнийг анагаах төвийн захирал, доктор Аарон Келли өсвөр насны хүүхдүүдэд хоол идэх хүслийг бууруулдаг “тураах эм” өгч туршилт явуулсан байна. Тус судалгаанд таргалалт гэсэн клиникийн оноштой 201 өсвөр насны хүүхдүүд оролцжээ.
201 хүүхдээс 134-т нь 2.4 мг семаглутидыг долоо хоногт нэг удаа, 68 долоо хоногийн турш өгсөн байна. Үлдсэн 67 хүүхэд нь мөн ижил хугацааны турш ямар ч үйлдэлгүй хуурамч эм уужээ. Семаглутид буюу оземпик нь аппетит дарах үйлчилгээтэй чихрийн шижин хэв шинж хоёрыг эмчлэхэд ашигладаг эм юм. Судалгааны үр дүнг Европын илүүдэл жинтэй тэмцэх конгрессын өмнө танилцуулсан байна. Семаглутидыг уусан хүүхдүүдийн 45 хувьд илүүдэл жингийн хэмжээ нь таргалалтай түвшнээс буужээ. Харин ямар ч үйлчилгээгүй эм уусан хүүхдүүдийн зөвхөн 12 хувь нь л таргалалтгүй болсон байна. Эрдэмтдийн хэлж буйгаар ходоод тайрах мэс засал л үүнтэй ижил өндөр үр дүн үзүүлдэг аж.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ
priligy premature ejaculation pills Outcomes of fasciotomy in patients with crush induced acute kidney injury after Bam earthquake
Alcoholism is another very common clinical setting in which hypomagnesemia occurs where to buy priligy usa Novel treatment strategies are needed for breast cancer chemoprevention