Жуулчдаас залхсан тосгон хана босгов

Австри улсад оршдог Холлстатт тосгоны үзэсгэлэнтэй уул болон мөнх цэвдэг нь аялагчдын татдаг газар юм. Тус тосгонд олон тооны жуулчид очиж гэрэл зураг, селфи их авдаг тул үүнээс залхсан тосгоны оршин суугчид хана босгож тавьсан байна.

Тэрхүү ханыг төд удалгүй буулгасан ч Холлстатт тосгоны захирагч жуулчдад зориулж энд хүмүүс амьдардаг шүү гэх бичиг хадахыг хүсэж байна гэж хэлжээ. Жил бүр сая гаруй жуулчид тус тосгонд очиж “Disney” компанийн “Frozen” киноны орчинг сэдэвлэсэн гэгддэг газрын зургийг авдаг аж. Холсстатт нь Юнескогийн Дэлхийн өв бөгөөд тэнд жил бүр сая гаруй жуулчин ирдэг ч хэдэн зуун хүмүүс л амьдардаг юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *