Л.Энх-Амгалан: Боловсролын зээлийн сангийн бүх мэдээллийг О.Сийлэгмаа устгасан
Боловсролын зээлийн сан (БЗС)-тай холбоотой асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэрбээр “Ёс зүйн зөрчил гаргаж, тушаал буурсан нэр бүхий хоёр хүн санаатайгаар БЗС-тай холбоотой мэдээллийг сэвж байна. Тухайлбал, иргэн О.Сийлэгмаа нь БЗС-нд ажиллаж байхдаа компьютер дээрх сүүлийн үеийн бүх мэдээллийг хард диск дээр хуулж аваад устгасан.Тиймээс БЗС-гийн захирал Д.Гарди цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Гэвч тухайн хэргийг хэрэгсэхгүй болгосон.БЗС-гаас зээл авсан 3000 гаруй хүүхдийн мэдээллээс 900 хүүхдийн мэдээлэл л санд байгаа. Харин 2100 хүүхдийн мэдээлэл алга болж, устсан гэж Д.Гарди мэдээлсэн юм билээ. Тус сангийн компьютер дээр байгаа архивын мэдээллүүд устгагдсан байгаа. Гэхдээ компьютер дээр устгагдсан ч цаасан баримт нь байгаа” гэв.