16 настай Монгол охин Олон улсын илтгэлийн тэмцээнд ялжээ
Ж.Эгшиглэн нэртэй 16 настай Монгол охин “English Speaking Union”-ээс зохион байгуулдаг Илтгэх урлагийн олон улсын уралдаанд ялалт байгуулсан байна. Тус тэмцээн тавдугаар сарын 8-нд эхэлж дэлхийн 30 улс орноос сурагчид Лондонд хүрэлцэн ирж илтгэл тавин өрсөлджээ.
Илтгэх урлагийн олон улсын уралдааны сэдэв жил болгон өөр байдаг. Энэ жилийн илтгэлийн сэдэв нь “Улс хоорондын харилцаа нь зөвхөн засгийн газруудад үлдээхэд хэтэрхий чухал” байсан аж. Оролцогчид 12 үеийн турш өрсөлдөж, тэндээс шалгарсан шилдэг зургаан сурагчийн нэг нь Эгшиглэн байв. Тэмцээний сүүлийн шат Лондон хотын Хааны институтэд болжээ. Зургаан сурагчид ширүүн өрсөлдсөний эцэст Эгшиглэн ялалт байгуулсан байна. Тэрээр тэмцээнд оролцсон туршлагынхаа талаар “Би маш их зүйл сурч авлаа…Лондон руу аялсан ч 30 өөр орон руу аялсан мэт санагдаж байна” гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Pie news
Б.БУЯНДОРЖ