77 настай Америк эмэгтэй өөртэйгөө гэрлэжээ

АНУ-ын Охайо мужид оршин суудаг 77 настай Дорорти Федели нэртэй эмэгтэй өөртэйгөө гэрлэжээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт (2023.05.13)ахмадын асрамжийн газарт хуримын ёслолоо хийсэн байна. Түүний хөрш өөртэйгөө гэрлэсэн эмэгтэйн тухай телевизээс үзсэнээ ярихад Феделид энэ санаа орж иржээ.

Тэрээр өмнө нь 1965 онд гэрлэсэн ч түүний гэр бүл удаан үргэлжлээгүй юм. Федели өөртэйгөө гэрлэсний дараа ярилцлага өгөхдөө “Миний үргэлж хүсэж явдаг байсан зүйлүүдийн нэг. Би гэрлэж аз жаргалтай амьдрахыг хүсдэг байсан ч төсөөлснөөр минь болоогүй. Одоо надад өөрийгөө жаргалтай байлгах хоёр дахь боломж гарч ирлээ. Хайр, хайр бол энэ ертөнц дээрх хамгийн чухал зүйл” гэсэн байна.

Эх сурвалж: New York Post

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *