Сарьсан багваахайнаас хүнд халдаж байсан ӨӨР нэг вирус

1998 оны тавдугаар сараас 1999 оны хооронд Малайз, Сингапурт халуурах, толгой өвдөх шинж тэмдэгтэй илэрч түргэн хугацаанд тархины эдийн үрэвсэлд хүргэсэн халдвар дэгдэr байв. Энэхүү эмгэг төрөгчөөр 300 орчин хүн халдварлаж, 100 гаруй нас баралт бүртгэгдсэн юм. Тэдгээр тохиолдлын 90 гаруй хувь нь халдвартай гахайтай ойр байсан хүмүүст үүсжээ. Өвчтөнүүдээс авсан сорьцыг эрдэмтэд электрон микроскопоор хартал paramyxovirus төстэй эмгэг төрөгч ажиглагдсан байна.

Үүний дараа иммунофлюресцент шинжилгээ хийж үзэхэд Paramyxoviridae омгийн Hendra virusтэй холбоотой вирус болохыг тогтоожээ. Тэрхүү шинээр илэрсэн вирусийг Nipah virus (NiV) нэрлэсэн байна. NiVнь жимсний сарьсан багваахайн биед байдаг хэвийн бичил биетэн. Тэрхүү вирус нь сарьсан багваахайн салст, шээс болон өтгөнөөр дамжин халдварладаг. 1998 онд Малайзад гарсан халдвар нь сарьсан багваахай нар идээд дуусгалгүй хаясан жимсийг гахай идсэний улмаас үүсжээ. Үүний улмаас вирусээр халдварласан гахайтай ойр фермийн ажилчид NiV-ийн халдвар авч эхэлсэн юм. 1999 оноос хойш Бангладеш, Энэтхэг, Филиппин гэх мэт улсуудад тус вирусийн халдвар бүртгэгдэж байжээ. Одоогийн байдлаар тэрхүү вирусийн эсрэг батлагдсан эмчилгээ байхгүй, зөвхөн шинж тэмдгийн эсрэг л эмчилгээ хийдэг байна.

Эх сурвалж: American Society for Microbiology

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *