Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны ээлжит их хурал болж бүтэц бүрэлдэхүүнээ шинэчиллээ.
Холбооны өмнөх багийн ажлыг дүгнэж, дараагийн дөрвөн жилд ажиллах шинэ баг бүрэлдэхүүнийг баталлаа. Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн тэргүүнээр Борын Ганзоригийг дахин улираан сонгосон бол
- Сургалт,судалгаа хариуцсан дэд тэргүүнээр “Цаст салюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, “Шинэ-Монгол радио”, “Түгээнэ.мн” сайтын Ерөнхий эрхлэгч тус холбооны үүсгэн байгуулагч Л.Баатархүүг
- Гадаад харилцаа хамтын ажиллагаа хариуцсан дэд тэргүүнээр “Товч.мн” сайтын редактор, сэтгүүлч О.Эрдэнэдавааг их хурлын төлөөлөгчид сонголоо.
Мөн тус холбооны удирдах зөвлөлийг 13 гишүүнтэй байхаар тогтож тэргүүн, 2 дэд тэргүүн болон дараахи гишүүдийг УЗ-д сонгосон юм.
1. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгийн хэвлэлийн төлөөлөгч Б.Цэнгэлмаа,
2. “Зөв.мн” сайтын Ерөнхий эрхлэгч У.Долгорсүрэн,
3. “Улстөрч агентлаг”-ийн эрхлэгч З.Батхуяг,
4. “Чек.мн” агентлагийн эрхлэгч Т.Цолмонсайхан
5. “Шинэ толь” студийн захирал Н.Түшинжаргал,
6. Өдөр тутмын сонины төлөөлөл “Монголын Үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн
7. Төрийн байгууллагуудын хэвлэлийн төлөөлөгчдийн төлөөллөөс Шүүхийн сахилгын хорооны хэвлэлийн ажилтан Л.Ичинхорлоо
8. Гэрэл зурагчдын холбооны төлөөлөл болж Монголын гэрэл зурагчдын холбооны гэрэл зурагчин Л.Ган-Од
9. “Цахиур.мн” сайтын маркетингийн менежерД.Чимэг
10. Зангараг.мн сайтын эрхлэгч Т.Мандахжаргал нар сонгогдлоо. Тус холбооны шийдвэр гаргах удирдлагын багт эмэгтэйчүүд давамгайлж, шинэ залуучуудаар эгнээгээ тэлж буйгаараа илүү онцлог болов.
Мөн Бодлогын зөвлөлд зохиолч, яруу найрагч Д.Ган-Очир, “Цахиур.мн сайтын эрхлэгч Ц.Анхзул, Товч.мн сайтын эрхлэгч Д.Майцэцэг, Туг.мн сайтын эрхлэгч Б.Ариунтуул, сэтгүүлч Б.Аранжинбаатар, сэтгүүлч Б.Цэвэгмид, А.Эрдэнэбат нарыг сонгосон бол
Хяналтын зөвлөлд У.Батсайхан Б.Эрдэнэбаяр, Гэрэлхүү нар багтлаа.
Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
priligy for pe LacZ or GFP that is preceded by a loxP flanked Stop cassette, which renders it quiescent in cells until acted upon by Cre recombinase reviewed in Joyner and Zervas, 2006