50 cent Флойд Мэйведерт Хэрри Поттерын нэг хуудсыг уншвал 750 мянган ам.доллар хандивлахыг санал болгож байжээ

2014 онд “Ice Bucket” нэртэй хүмүүс өөр дээрээ мөстэй ус асган “ALS Association”-д хандив өргөдөг чэллэнж олны дунд хүчээ аваад байсан билээ. Тэр үед алдарт реппер 50 cent “Ice Bucket” чэллэнжийг хийснийхээ дараа бусад хүмүүсийг уриалах бус боксчин Флойд Мэйведерт Хэрри Поттер цувралын аль нэг номоос нэг хуудас уншвал 750 мянган ам.доллар хандивлахыг санал болгосон байна.

Тэрээр бичлэгээр дамжуулан Мэйведерт хандаж хэлэхдээ “Хэрвээ чи Хэрри Поттерын цуврал номнуудаас нэг л хуудас уншиж чадах юм бол чиний сонгосон, хүссэн сайн дурын аяны газарт би 750 мянган ам.доллар хандивлая” гэсэн юм. Харин Мэйведер үүнийг мэдээж хүлээж аваагүй. Мөн Жимми Киммел 50 cent-ийг өөрийн шоундаа урьж оролцуулахдаа Мэйведерт хандаж “Бид нар чамайг Хэрри Поттерын ном дээр байгаа үгнүүдийг үсэглэж чадахгүй гэдгийг мэдэж байгаа болохоор хүүхдийн ном уншуулъя гэж хошигнож байсан аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments