Шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэлээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны тавдугаар сарын 8-ны ээлжит бус хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалтад зарим нэр дэвшигчийг бүртгэлээ. Мөн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг батлав.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд 18 нэр дэвшигчийг 122 дугаар тогтоолоор бүртгэсэн. Уг хуульчдын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг энэ сарын 22, 23, 31-нд зохион байгуулахаар 126 дугаар тогтоолоор баталлаа.
Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд 11 нэр дэвшигчийг 121 дүгээр тогтоолоор бүртгэсэн. Тус хуульчдын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг мөн энэ сарын 22, 23, 24-нд зохион байгуулахаар 127 дугаар тогтоолоор батлав.
Хяналтын шатны шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд 2 нэр дэвшигчийг 123 дугаар тогтоолоор бүртгэсэн юм. Тус хуульчдын хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг энэ сарын 22, 23, 24-нд зохион байгуулахаар 128 дугаар тогтоолоор баталлаа.
Анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн нэр дэвшигчидтэй танилцана уу.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба