“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын баримт бичгийн эхний хэлэлцүүлгийг хийлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр (2023.05.18) боллоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаар Г.Энхтуяаг сонгон бүртгэлээ.

Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсний дагуу Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэнг  2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс сэлгэн ажиллуулахаар болов.

Харин Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн захиалгын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс сэлгэн ажиллах хүсэлт ирүүлснийг дэмжсэнгүй. Түүнчлэн Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгчээс гурван сарын цалинтай чөлөө авах хүсэлт ирүүлснийг дэмжилгүй, энэ тухай хариуг өгөхөөр шийдвэрлэв.

“Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын баримт бичгийн төсөл боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг сонсож, эхний хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөх ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2024 оны төсвийн хязгаарын саналыг сонсож, Ерөнхий зөвлөлийн гишүүдийн саналыг тусгалаа.

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *