Путин Бахмутыг эзэлж авсан Вагнер группийн цэргүүдэд баяр хүргэлээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вагнер хувийн цэргийн бүлгэмд Бахмут хотыг эзэлж авсанд нь баяр хүргэсэн байна. Тус группийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин бямба гарагт (2023.05.20) олон нийтийн сүлжээнд бичлэг байршуулж тус хотыг эзэлж авсан гэж мэдэгдсэн юм.
Бахмут хотын төлөөх байлдаан өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш үргэлжилсэн. Украины Батлан хамгаалахын дэд сайд мэдэгдэл хийхдээ тус хот Оросуудын гарт ороогүй, гэхдээ нөхцөл байдал хүнд байгаа гэжээ. Барууны орнуудын мэдээлснээр Бахмутын байлдаан нь Украины дайны хамгийн их цэрэг амиа алдсан байлдаануудын нэг болсон байна. АНУ-ын тагнуулын албаны тооцооллоор тус байлдаанд 20 мянга гаруй Орос цэрэг алагджээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ