Ардчилсан Намын ээлжит бус хуралд 1210 хүн ирсэн

4 дүгээр сарын 3-аас буюу яг өнөөдрөөс эхлэн хөл хорионы дэглэм чангарч, 16 салбарын үйл ажиллагааг зогсоож, худалдаа үйлчилгээний төвүүдийн ажиллах зарчимд өөрчлөлт оруулсан.

Гэвч төр засгийн шийдвэрийг үл тоож, Ардчилсан Нам ээлжит бус хурал зарлаж, гадаа талбайдаа бөөгнөрөл үүсгэлээ.

 

 

Тухайлбал намын даргын сонгууль ард иргэдийг төөрөгдүүлэм, тодорхой бус хариу гаргасан байсан ч өнөөдөр АН О.Цогтгэрэлийг намын даргаа хэмээн өргөмжилж, батламжийг нь сүртэй гардуулав.

Уг хуралд нийтдээ 1210 төлөөлөгч болон намын гишүүд ирсэн гэх ба тайзан дээр үг хэлж буй төлөөлөгч нар маскгүй байж, хоорондоо гар барилцан тэврэлдэж, бэлэг сэлт солилцож байсан юм.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *