АТГ: БЗС-ийн тэтгэлгийг нягтлахгүй төлбөр илүү шилжүүлэх, давхар гүйлгээ хийх зэрэг зөрчлүүд илэрсэн
Авилгатай тэмцэх газраас Боловсролын зээлийн сан, Нүүрсний хулгайн хэргийн тухай мэдээллээ. Тухайлбал “Боловсролын зээлийн сангийн тэтгэлгийн төлөлттэй холбоотой олон зөрчил илэрсэн байна.
Жишээ нь, Австралийн долларын гүйлгээг Америк доллараар хийх зэргээр валютын зөрүү их гарах, гүйлгээ давхардуулах зэрэг хэд хэдэн ноцтой зөрчлүүд илэрчээ. АТГ-аас нүүрс болон боловсролын зээлийн сантай холбоотой 800 гаруй хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд АТГ-ын 50 орчим мөрдөгч эл хэргүүдэд шалгалтын ажиллагаа хийж байгааг дурдав.