Хоёр талын уулзалтаар хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ баримт бичгийн дунд хугацааны хэрэгжилтийг үнэлэх дээд түвшний уулзалт” АНУ-ын Нью-Иорк хотноо болсон. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал эрхлэх Тусгай Төлөөлөгч, хатагтай Мами Мизуторитой хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар бүс нутгийн хамтын ажиллагаа, санхүүжилт, хөрөнгө оруулалт, НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийн төвийг Монгол Улсад байгуулах боломж болон Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Кадри аргачлалын багаар гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлын чадавхаа үнэлүүлэх боломжийг эрэлхийлж байгаа талаар санал солилцлоо.
Кадри аргачлалын үнэлгээнд хамрагдснаар Монгол Улс гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, сэргээн босгох ажлын бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах том түлхэц болох юм.
Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *