France24: Эммануэл Макрон стратегийн хувь ач холбогдол бүхий Монгол Улсад айлчиллаа

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон ням гарагт (2023.05.21) Монгол Улсад богино хугацааны боловч ач холбогдолтой, хамгийн анхны айлчлалаа хийснийг “France24” агентлаг мэдээлжээ. Тус нийтлэл дээр Монголыг БНХАУ, ОХУ-ын хооронд оршдог сүүлийн үед Барууны орнуудын сонирхлыг татаад буй стратегийн хувьд ач холбогдол нь өсөж буй орон гэсэн байна.

Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард ОХУ Украин руу цэргээ оруулснаас хойш дайныг шүүмжлээгүй орнуудтай Франц дипломын харилцаагаа зузаатгасаар ирсэн. Тэдгээр улсуудын нэг нь Монгол билээ. Францын Ерөнхийлөгчийн ордны нэгэн эх сурвалж “Их Долоогийн уулзалтаас буцах замд Монгол байгаа нь түүхэн айлчлал хийх боломж олгож, онцгой утга учиртай айлчлал хийлээ… Парис ОХУ-ын хөршүүдэд ирж буй дарамтыг багасгаж, шийдвэр гаргах эрх чөлөөг нь олгохоор ажиллана гэж хэлжээ.

Эх сурвалж: France24

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *