Боловсролын зээлийн сангийн зээлийн мэдээлэл shilengov.mn-д бүрэн байршлаа
ЦХХХ-ны сайд Н.Учрал Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг нээлттэй болгож байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Нийт 25 тусгай сан байдаг.Өнөөдрийн байдлаар есөн сан ил тод боллоо.Эрүүл мэндийн даатгалын сан, Кино урлагийг дэмжих сан мэдээллээ ирүүлээгүй.Дээрх сангуудын 2008 оноос хойших мэдээллүүдийг ил болго гэж Ерөнхий сайд даалгасан.Гэтэл Боловсролын зээлийн сангийн зээлтэй холбоотой мэдээллийг бодитоор авах боломж хангагдаагүй байсан. Харин shilengov.mn дээр суралцагчийн овог нэрийг бичихээр эргэн төлөлт, өр төлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг харж болно.Ингэснээр иргэн бүр энэ сайт руу ороод хэн гэдэг хүн ямар сайдын үед хэдэн төгрөгийг зээл авсныг мэдэх боломжтой”гэв.