БЗС-гийн зээл албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байвал АТГ руу шилжүүлнэ

 АТГ-аас Боловсролын зээлийн сан болон нүүрсний гэх хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг шалгах цагдаагийн байгууллагын ажлын хэсгийг энэ сарын 19-ний өдөр гаргажээ. Уг ажлын хэсгийг Эрүүгийн цагдаагийн албаны дарга, хурандаа Т.Сүхболд ахлан ажиллаж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “Цахим орчинд гарч байгаа мэдээллүүд гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгийг шалгаад эхэлсэн. Тухайлбал, үе үеийн дарга нар нь албан тушаалаа урвуулан ашигласан уу, улс төрийн нөлөө бүхий хүмүүс мэдээлэлд ойр байдлаа ашигласан уу гэдгийг шалгах юм.Хэрэв албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байвал АТГ руу шилжүүлнэ. Хуурамч бичиг баримт үйлдэх, зээлийг зориулалтын бусаар ашигласан тохиолдолд цагдаагийн байгууллагын ажлын хэсэг дээр шалгаад явна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *