Н.Учрал:Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 18 тэрбум төгрөг
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.05.22/ “Шилэн” ажиллагааны хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан /ХЭДС/, Нийгмийн даатгалын сан/НДС/-г ил болгосон талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “ХЭДС 2012-2022 онд 1.8 сая иргэнд 628 тэрбум 497 сая 200 мянган төгрөгийн зарлага гаргасан байна. Үүнээс 122 тэрбум 269 сая 277 мянган төгрөгийг дэмжлэг хэлбэрээр зарцуулснаас 58.2 тэрбум төгрөг эргэн төлөгдөөгүй. Зээл эргэн төлөгдөөгүй байхад дараа жилийн төсөв дээр дахин төсвийг нь нэмэн зээл олголт хийсэн байдаг. Мөн энэхүү ХЭДС-гийн хугацаа хэтэрсэн зэлийн үлдэгдэл 18 тэрбум төгрөг байна.ХЭДС-гийн зээлд янз бүрийн нөлөө, тэр дундаа улс төрийн нөлөөлөл байсан уу гэдэгт иргэд хяналт тавих боломжтой. Мэдээллийг нь аймаг, дүүргээр нь гаргаж, хэдэн онд хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдэг мэдээллийг байршуулсан. ХЭДС-гаас зээл авсан хүмүүсийг нэрээр нь харах боломжтой.Ер нь энэхүү сангуудын мэдээллийг Зээлийн мэдээллийн сантай холбож чадаагүйгээс болоод ХЭДС-гаас зээл авсан хүн дахиад зээл авдаг байсан байна. Сангуудын мэдээллийг Зээлийн мэдээллийн сантай уячих юм бол дахиад зээл авах бололцоо байхгүй” гэсэн юм.
.