Ж.Соронзон захирлын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.
Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан III сургуулийн удирдах албан тушаалтан “С” буюу тус сургуулийн захирал Ж.Соронзон нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргээр шалгагдаж байгаа бөгөөд энэ хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан тушаалтан “А” нь хахууль авсан, “Б” нь Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.