Курт Кобейны эвдэрхий гитар 2 тэрбум төгрөгөөр зарагджээ

Нирвана хамтлагийн гоцлол дуучин агсан Курт Кобейны эвдэрхий гитар дуудлага худалдаагаар орж 596,600 ам.доллароор (2 тэрбум төгрөг) зарагдсан байна. Тэрхүү “Fender” брэндийн “Stratocaster” загварын гитар нь Нью-Йорк хотод байрладаг “Hard Rock Cafe”-д 60,000-80,000 ам.долларын эхлэх үнэтэй дуудлагаар оржээ.

“Stratocaster” гитарыг Кобейн 1990 оны эхээр хамтлагтайгаа “Nevermind” цомог дээр ажиллаж байхдаа газарт савж, эвдэлсэн юм. Хэдийгээр гитарыг янзалж, бүтэн  болгосон ч тоглох боломжгүй. Тус гитар дээр Нирвана хамтлагийн гурван гишүүний гарын үсэг байдаг аж. Кобейны тоглож байсан гитарууд маш үнэтэй зарагддаг. Тухайлбал хоёр жилийн өмнө түүний 1993 онд “MTV Unplugged” шоуны үеэр тоглосон акустик гитар 6 сая ам.доллароор худалдаалагдаж байсан юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments