С.Баттулга: Шалгуурын эхний 10-т шалгарсан дүүгийн минь оронд өөр хүүхэд сургуульд сурахаар явсан байсан

Боловсролын зээлийн сантай холбоотой олон мэдээлэл цахим ертөнцөд хөвөрч байна. Тэр дундаа иргэд тус сангийн зээлтэй холбоотой байр сууриа илэрхийлсээр байна. Жүжигчин С.Баттулга цахим хуудастаа ийн ярьжээ.

“Тээр жил Оросын холбооны улсын ерөнхийлөгч Путины тэтгэлэгт хөтөлбөр болж 200 оюутан Орос улсад шилэгдэн сурах болов. Эхний 50 хүүхэд аль дуртай хотод, аль дуртай сургуульд сурах эрх эдэлнэ гээд л их гоё нөхцөлтэй. Миний төрсөн эгчийн охин энэ шалгалтанд хагас жил бэлдэж байгаад оров. Угаас хичээл зүтгэл сайтай охин толгой өндөр гарч ирж эхний 10-т оров. Манай гэр бүл бөөн баяр хөөр болов. Зун өнгөрч намар дөхөөд ирэхэд миний эгч, дүү хоёр хувиар томилолтоо хөөцөлдөж яах, ийх билээ гэтэл боловсролын яамны мэрэгжилтэн рүү хариу алга гэсээр байгаад 9 сар хүргэв. Гэтэл манай дүүгийн өмнөөс өөр хүн тэтгэлгийг нь аваад сургуульд сурахаар явсан байдаг шүү.

Эгч дүү хоёр минь хэрүүл тэмцэл хийтэл Оросын элчин “Бид хувь хүнтэй харьцахгүй ЯАМтай л харьцана” гээд халгаадаггүй. ЯАМ нь тэр нэг балай авгай “мээээдкү” гээд гүрийчихсэн. Тэгэж ингэсээр манай дүү сургуульгүй болов.
Доогтой нь би 7 сард телевиз үзэж байтал мэдээний доогуур урсдаг зараар “Путины тэтгэлэгт найдвартай явуулна” гэсэн зар урсаж байсныг нүгэл хурааж харж байж билээ. Угаас манай дүү толгой сайтай тул алдсан нэг жилээ англи хэлээ хөгжүүлж тофелийн шалгалт өгч Австралид тэтгэлэг авч сурахаар явсан. Одоо ч тэндээ ажиллаж амьдарч байгаа.
Тэр нэг балай авгай бол манай боловсролын бугалсан идээ бээр юм. Шахаж цэвэрлэхгүй бол байсаар л байх батга юм шүү” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *