Америк хүү дүүг нь хулгайлах гэж байсан хүнийг чавхдаж зогсоожээ

13 настай Оуэн Бернс нэртэй хүү охин дүүг нь хулгайлах гэж байсан хүн хүү чавхаар харваж зогсоосон байна. Энэ явдал тавдугаар сарын 10-ны өдөр Мичиган мужийн Алпена нэртэй хотод болжээ. Оуэний найман настай дүү ой мод дотор мөөг түүж явахад нь нэгэн үл мэдэгдэх этгээд түүнийг хулгайлах гэж завдсан байна.

Азаар Оуэн дүүгийнхээ орилох чимээг сонсоод гүйж очин хулгайлагдахаас нь аварч чаджээ. Оуэн болсон явдлын талаар ярихдаа “Тэр эрэгтэй миний дүүгийн амыг таглаад цээжиндээ тэвэрсэн байсан. Дүү маань түүнийг өшиглөөд зугттал тэр ардаас нь дагаж эхэлсэн. Тэгэхэд нь би чавхаараа харваад тэр эрэгтэйг оносон. Уурлаж байгаа юм шиг харагдаад байхаар нь дахиад харвахад зугтаад өгсөн гэж ярьжээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments