Г.Ганболд: Миний охин БЗС-аас зээл авсан нь үнэн ч, байр маань одоо ч барьцаанд бий
УИХ-ын гишүүн Г.Ганболд БЗС-аар сурсан охиноо хамгаалж дараах тайлбарыг хийлээ. Тэрбээр цахим ертөнцдөө ийн бичсэнийг хүргэж байна.
“Миний охин Г.Уянга Өвөрхангай аймгийн Мэргэд сургуулийн бүтээгдэхүүн. Мэргэд сургууль сургалтын чанар, төгсөгчдийн амжилтаараа улсад тэргүүлдгийг та бүхэн мэдэх байх. Охин маань Мэргэдийн сурагч байхдаа уйгагүй хичээж, зорьж байж Шанхайн ранкаар дэлхийд 37-т эрэмбэлэгдсэн /2018 Academic Ranking of World Universities/ АНУ-ын Миннесотагийн их сургуульд сурах боломжоо өөрөө бий болгож, тэргүүлэх мэргэжлийн жагсаалтад байгаа эдийн засаг болон статистик мэргэжлээр суралцан, амжилттай төгссөн. Мөн Боловсролын зээлийн сан /БЗС/-гаас зээл авч сурсан нь үнэн.
Сурах сургууль, мэргэжил, гадаад хэлний түвшин, барьцаа хөрөнгө гээд БЗС-ийн журмын дагуу зээл авсан. Тэргүүлэх бус мэргэжлээр, “ТОП 100″-д багтаагүй, АНУ-ын Ливерпүүлийн их сургуульд сурсан гэх мэдээлэл нь худал гэдгийг энэ бүх баримтаар нотолж байна. Би БЗС-д байраа барьцаалж зээл авсан ба одоог хүртэл барьцаанд байгаа. Гэрээний үүргээ биелүүлэхгүй бол байраа хураалгах учраас бид гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай хандаж ирсэн. Тиймээс охин маань эх орондоо ирж, зээлийн гэрээнд заасны дагуу ажиллаж байна. Цаашид ч бид гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлнэ.” гэв.
ганболд хуурамч дипломтой хүн . тэрээр ШУТИСын холбооны сургуульд сураагүй, харин диплом худалдаж авсан. мөн эхнэрийнхээ эгчийг , нөхөртэй нь монгол улсаас БНСУлсад суух элчин сайдын яам руу шургуулж шахсан нүүрсчин