Т.Аюурсайханд холбогдох хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусчээ. Тус байгууллагаас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээтэй спорт цогцолборын барилгыг битүүмжилж, хураасан байна. Мөн Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай холбогдох хэрэгт 5.3 тэрбум төгрөгийн оффисын талбайг хураажээ.